Ардчилсан намын их баяр наадам“Хүй долоон худаг"-т болов
Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хүрэлцэн ирсэн хүмүүст Тулгар төр байгуулагдсаны 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын мэндийг дэвшүүлэв.
Тэрээр үргэлжлүүлэн “Ардчилсан нам өнгөрсөн нэг жилийн хугацаанд дотоод цэгцрэл, эв нэгдлээ хангахын төлөө тууштай ажилласан жил байлаа. Үүний үр дүнд бид илүү нээлттэй, илүү цэгцтэй нам болж чадсан. Ардчилагч бидний өмнө 2027-2028 оны сонгуулиудад дараалсан ялалт байгуулж, Монгол Улсыг илүү нээлттэй, илүү цэгцтэй хөгжүүлэх өөрчлөлтийг манлайлах чухал үүрэг, хариуцлага ногдож байна” хэмээв.
Ардчилсан намын дэд Дарга Б.Пүрэвдорж мэндчилгээ дэвшүүлсний дараа намын удирдлага болоод гишүүд “Монгол орны ундны усан дахь уран” хамтын бүтээлээр Төрийн соёрхолт хүртсэн Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухаан, технологийн паркийн гүйцэтгэх захирал, физикийн ухааны доктор, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Н.Тэгшбаярт хүндэтгэл үзүүлэв.
Тус арга хэмжээнд Ардчилсан намын дэд Дарга Б.Пүрэвдорж, Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Д.Батбаяр, Д.Жаргалсайхан, Л.Гантөмөр, А.Ганбаатар, О.Амгаланбаатар, Улстөрийн зөвлөл, Үндэсний бодлогын хороо болон Нийслэл болон орон нутгийн намын байгууллагын төлөөлөл, Ардчилсан намын гишүүд оролцсон юм.




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.