Ерөнхий сайд Н.Учрал наадмын нээлтэд оролцож, наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүлэв

Ерөнхий сайд Н.Учрал наадмын нээлтэд оролцож, наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүлэв

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их  баяр наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал оролцов.

viber image 2026 07 11 18 14 07 781

Үндэсний их баяр наадмын нээлтийн өмнө Ерөнхий сайд МҮОНРТ-ийн шууд ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо наадамчин олонд болон дэлхий даяар тархан суугаа монголчууддаа мэндчилгээ дэвшүүлэв. Энэ үеэр Засгийн газрын 100 хоногт хийж гүйцэтгэсэн онцлох ажлуудаасаа нэрлэлээ.

Ерөнхий сайд хэлэхдээ, дуусдаггүй олон яриаг дуусгаж, гацсан олон төслийг гацаанаас гаргаж, дэлхий дахинд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин ээлтэй болж буйг зарлан тунхагласан 100 хоног өнгөрч байна. Үндсэн хуульд заасан газрын хэвлийн баялагтаа ард түмэн эзэн байх үндсэн суурь зарчмыг хангуулахын тулд “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” хэмээн нэрлэж, шинэ менежментийн зохион байгуулалтад оруулсан. Төрийн өмчит компанийн засаглалын шинэчлэлийг амжилттай урагшлуулсан.

17 жил хүлээгдсэн Оюу толгой төслийн хэлэлцээрт эхний ялалт байгуулсан.  30 их наяд төгрөгийг тэглэж чадлаа. Оюу толгой төслөөс монголчууд 2026 онд ногдол ашиг авна. Олон жил гацсан импортыг орлох төслүүд, Зэс боловсруулах цогцолбор, Гангийн цогцолбор, Багануурын Нүүрс-пиролизийн үйлдвэр, Бортээгийн ордын үйл ажиллагааг эхлүүлсэн зэрэг олон төслийг гацаанаас гаргалаа.

viber image 2026 07 11 18 13 41 467Эдгээр ажлын үр дүнд Чингис хаан баялгийн сан арвижина. Иргэн бүрийн хуримтлал өснө. Ирэх намрын улсын төсөв дээр УИХ-аар батлуулсан тэтгэврийн реформоо хэрэгжүүлж, тэтгэвэр авч буй хүн бүрийн тэтгэвэр дунджаар 220 мянган төгрөгөөр нэмэгдэх болно. Татварын реформыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн. НӨАТ-ын 50 саяын босгыг 400 сая болгосон, 792 мянган төгрөгийг  ХХОАТ-аас чөлөөлсөн. Засгийн газар хөдөлмөрлөе, хийж бүтээе гэсэн хэн бүхнийг дэмжих эрмэлзлэлтэй ажиллаж байна гэв. Мөн цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаасаа товч танилцууллаа. 

viber image 2026 07 11 18 13 55 828

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар наадмын нээлтийн ажиллагааны дараа Үндэсний сурын талбайд зочилж, сум тавьж, хүрэлцэн ирсэн иргэд, жуулчдад баяр наадмын мэнд хүргэв.  Дараа нь шагайн асарт зочилж, цэц мэргэнээ сорьж, харваачдад амжилт хүслээ. 

viber image 2026 07 11 18 14 22 666

viber image 2026 07 11 18 14 06 944

viber image 2026 07 11 18 13 56 758

viber image 2026 07 11 18 14 00 280

viber image 2026 07 11 18 14 06 014

viber image 2026 07 11 18 14 09 374

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.