БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо.

41ff3d1ea49a4fa2bc679a5083b0a2c1

2d55346e0ea04f6daf4b6f9ac4183282

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцсоны дараа үндэсний сурын талбайд зочиллоо.

15d8e967ad5f4f738496fec589d660ff

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалын дагуу дуут сум харваж, үндэсний сурын харвааны зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олонд хүндэтгэл үзүүллээ.

Манай улсад төрийн айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар мөн сум тавьж, наадамчин олонтой мэндчилэн хүндэтгэл үзүүллээ.

a83a1eb8508346ca916c58055c9e7121

Эрхэм зочид дараа нь бэсрэг наадам үзэж сонирхон, үндэсний өв соёл, уламжлалтай танилцлаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2023 онд Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров, 2024 онд Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэр Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма, 2025 онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор оролцож байсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.