Хар сарнай Маадай: Амжилт, алдар нэрээр ганцаараа амбицлах хүсэл хэзээ ч хүнийг хол авч явдаггүй
Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтод Харсарнай хамтлагийн дуучин С.Амармандах "Миний нутаг" дууг ганцаараа дуулсан. Тэгвэл Харсарнай хамтлагийн дуучин Б.Баяржаргал буюу Маадай өөрийн цахим хуудастаа дараах сэтгэгдлийг оруулжээ.
Хүү "Ааваа Амраа ах наадмын нээлтэд ганцаараа "Миний нутаг" дууг дуулж байна." Сонин юм бэ? Тэр асуултад би хэсэгхэн зуур хариулж чадсангүй.
Уг нь бид энэ жилийн наадмын нээлтэд Төр түмнээ хүндэтгэн хамтдаа “Миний нутаг” дуугаа дуулж, ижилхэн улаан дээлээ өмсөн тайзан дээр гарахаар ярилцсан. Гэтэл хэд хоногийн өмнөөс холбоо тасарч, утсаа ч авсангүй.
Монгол Улсын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч, соён гэгээрүүлэгч Д. Нацагдоржийн “Миний нутаг” гэх энэ агуу шүлгийг дуу болгон бүтээж, олон түмний хүртээл болгосон нь миний оруулсан хөдөлмөр бүтээл. Үүгээрээ би үргэлж бахархаж дуулах бүртээ эрч хүч энерги авч эх орноороо бахархан омогшдог. Анд бүжгээ сайхан бүжиглэчихдэг дээ..
Амжилт, алдар нэрээр ганцаараа амбицлах хүсэл хэзээ ч хүнийг хол авч явдаггүй. Үүнийг өдий насандаа ойлгосон баймаар.
Бидний нөхөрлөлд алдаа, оноо аль аль нь бий. Гэхдээ түүнээс илүүтэй хамтдаа бүтээл туурвиж, хамтдаа тайзан дээр асаж, хамтдаа түмэндээ хайрлагдаж, хүндлэгдэж явсан сайхан дурсамж олон. Увайгүй занг чинь уучилсаар л..нөхөрлөлдөө хүлээцтэй хандаж ирсэн.
Анд гэдэг нэрийг зүүх амархан. Харин андын үнэнч зан, итгэлийг насан туршдаа авч явах л хамгийн хэцүү гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.