Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн таван хэлээр анх удаа шууд дамжуулж байна

Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн таван хэлээр анх удаа шууд дамжуулж байна

Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг энэ жил анх удаа Англи, Япон, Солонгос, Хятад, Орос хэлээр орчуулан дэлхийн даяар шууд хүргэж байна.

Шууд дамжуулалтыг MNB World, YouTube суваг, FM радио болон хэвлэл мэдээллийн бусад сувгуудаар нэгэн зэрэг хүргэж байгаа бөгөөд Монголын түүх, өв соёл, үндэсний их баяр наадмыг олон улсын үзэгчдэд илүү хүртээмжтэйгээр танилцуулах боломжийг бүрдүүлж байна.

Мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төв талбай дахь томоохон дэлгэцээр Үндэсний их баяр наадмын нээлтийг шууд дамжуулан үзүүлж байна. Түүнчлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд тусгай дэлгэц байршуулж, хиймэл ногоон зүлэг бүхий задгай талбайг тохижуулан иргэд, жуулчдад нээлтийн ажиллагааг хамтдаа үзэх боломжийг анх удаа бүрдүүллээ.

508528498d744646a9efcc591e70be60

d10e5269ad694ffca13d566897b4b64c

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.