Улаанбаатар баг Испанид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө

Фиба 3х3 сагсанбөмбөгийн "Càceres Challenger 2026" тэмцээнд "Улаанбаатар ММС Энержи" баг өрсөлдөнө.

aadc54391f4f4d108fbc8f418e1026d5

Энэ амралтын өдрүүдэд (7 сарын 11, 12) Испани улсын Касерес хотноо зохион байгуулагдах "Càceres Challenger 2026" тэмцээнд дэлхийн шилдэг клубууд болон Испанийн дотоодын багууд бүхий нийт 16 баг өрсөлдөнө. Сербийн алдарт Ub баг бүх багуудыг тэргүүлэн тоглох бол Нидерландын Амстердам, Австрийн Вена, Чехийн Параг, Польшийн Варшав, Монгол улсын Улаанбаатар ММС гэсэн хүчирхэг багууд тэмцээнийг чимж байна. 

Манай багийн хувьд хэсэгтээ Германы "Баскетс Бонн" болон урьдчилсан шатнаас гарч ирэх багуудтай тоглох оноолттой байна. Манай баг эхний тоглолтоо Улаанбаатарын цагаар 11-нээс 12-нд шилжих шөнө 02:35 цагт Германы багтай тоглоно. 

"Улаанбаатар ММС Энержи" багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, Наурис Мейзис нар багтаж байна. 

74c9b2f7010649ca9a799aba52ede9da

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.