Senzu, Mzinho нар Европын BC.Game багийг улам хүчирхэгжүүлнэ

Монголз багийн шилдэг тоглогчдын нэг Mzinho буюу Б.Аюуш буйр сэлгэн Европын BC.Game Esports багт албан ёсоор нэгдэж, бүрэлдэхүүнийг нь гүйцээлээ.

4d07c379481446b5a3921d47f8ca2952

Түүний шилжилтийн талаар Монголз баг албан ёсны цахим хуудастаа мэдээлснээр цахим орчинд таамаг төдий байсан мэдээлэл баталгаажлаа. BC.Game Esports багт Монголз багийн хуучин гишүүн Senzu буюу М.Азбаяр нэгдээд удаагүй байгаа ба Mzinho-г BC.Game Esports багт нэгдэхийг ятгасан байна. Энэ нь түүний карьер дахь анхны олон улсын багт нэгдэж буй явдал бөгөөд "The MongolZ" багт гурван жил тоглоод ийнхүү буйр сэлгэлээ. 

Mzinho-г багтаа нэгтгэснээр BC.Game баг маш хүчирхэг, "супер" бүрэлдэхүүнтэй болж байна. 

  • Емил "Magisk" Реиф (Дани) – Багийн ахлагч 

  • Денис "electroNic" Шарипов (Орос)

  • Александр "s1mple" Костылев (Украин)

  • Азбаяр "Senzu" Мөнхболд (Монгол)

  • Аюуш "Mzinho" Батболд (Монгол)

  • Виктор "TaZ" Войтас (Польш) – Дасгалжуулагч

Тэд бүрэлдэхүүнээ шинээр бүрдүүлсэн учраас Valve-ийн чансааны оноо багатай тул томоохон тэмцээнүүдийн урилга шууд авах боломжгүй. Эхний ээлжинд онлайн тэмцээнүүд болон Tier-2, Tier-3 түвшний жижиг LAN тэмцээнүүдээс эхлэн чансаагаа ахиулах хүндхэн даваа тэднийг хүлээж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.