Улсын арслан Р.Пүрэвдагва уучлал гуйснаар барилдахаар боллоо

AI хөрвүүлсэн
Улсын арслан Р.Пүрэвдагва уучлал гуйснаар барилдахаар боллоо
Улсын арслан Р.Пүрэвдагва уучлал гуйснаар барилдахаар болжээ. Тэрбээр “Хэрэв барилдуулахгүй бол зодог тайлна” хэмээн мэдэгдсэн юм.
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл зургаадугаар сард хуралдаж, Улсын арслан Р.Пүрэвдагвыг удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэн, барилдах эрхийг таван сараар хасаад байсан билээ.
 
Р.Пүрэвдагва арслан гаргасан үйлдлийнхээ талаар тайлбар өгөхдөө, өөрийн зан характер болон барилдааны онцлогоос шалтгаалж ийм нөхцөл байдал үүссэнийг хүлээн зөвшөөрч, шалгалтын явцад холбогдох хүмүүстэй 100 хувь хамтран ажилласан гэдгээ хэлжээ. 
 
Тэрбээр "Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөртөө хяналт тавья гэдгээ хэлсэн. Эхэндээ асуудлыг зөөлрүүлж, дахин хуралдана гэж байсан ч эцсийн дүндээ намайг дахин барилдуулахгүй байх шийдвэр гаргалаа. Энэ нь цаанаа зөвхөн Р.Пүрэвдагвыг л барилдуулахгүй байх гэсэн сонирхол байгаа мэт сонин сэтгэгдэл төрүүлж байна. Би ахиж барилдахгүй юм чинь шууд зодог тайлсан ч яах вэ. Амьдралынхаа 30 гаруй жилийг үндэсний бөхөд зориулсан. Гэхдээ та бүхний гаргаж байгаа энэ олон шалтаг, шийдвэрүүд үнэхээр муухай харагдаж байна" гэсэн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.