Энэ онд магистрын болон докторын түвшний нийт 15 албан хаагчдад тэтгэлэг олгоно

Энэ онд магистрын болон докторын түвшний нийт 15 албан хаагчдад тэтгэлэг олгоно
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн баримт бичгүүдэд Сангийн сайд З.Мэндсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ нар 2026 оны долоодугаар сарын 9-ний өдөр гарын үсэг зурлаа.
2c4a378f28824e108773cad814c44214
 
Япон Улсын Засгийн газрын 298 сая иений буцалтгүй тусламжаар хэрэгжих тус хөтөлбөрийн хүрээнд энэ онд магистрын болон докторын түвшний нийт 15 албан хаагчдад тэтгэлэг олгоно.
Энэхүү хөтөлбөр манай улсад 2001 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд 24 жилийн хугацаанд 447 төрийн албан хаагч санхүү, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хууль эрх зүйн чиглэлээр суралцаж, эх орондоо төрийн байгууллагуудад үргэлжлүүлэн ажиллаж байна.
 
Энэ жилийн хувьд тэтгэлэгт хамрагдагчид Сайтама их сургууль, Японы Олон улсын их сургууль, Үндэсний бодлогын судалгааны институт, Мэйжи их сургууль, Риккёо их сургууль, Нагояагийн их сургуулиудаас сонгон суралцах боломжтой юм.
 
Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэбсайт болон имэйл хаягаар хүлээн авна уу.
Имэйл хаяг: jds.mongolia@jice.org

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.