Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, технологийн хамтарсан хорооны III хуралдаан болов

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, технологийн хамтарсан хорооны III хуралдаан болов
 

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, технологийн хамтарсан хорооны III хуралдаан Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. 

Хуралдааныг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр,  Бүгд Найрамдах Солонгос Улсын Шадар сайд бөгөөд Шинжлэх ухаан, мэдээлэл холбоо, технологийн сайд Бэ Кён Хүн нар даргалж, хоёр улсын холбогдох албаны төлөөлөгчид  болон шинжлэх ухаан, технологийн судалгааны байгууллагын төлөөлөл оролцов.

Хамтарсан хорооны хуралдаанаар хоёр улсын шинжлэх ухаан, технологийн салбарт баримталж буй бодлогын талаар танилцуулж, хамтын ажиллагааны ололт амжилтйг дүгнэн  цаашдын чиг хандлагыг хэлэлцэн, хамтын ажиллагааны шинэ чиглэлээр тэр дундаа байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, газрын ховор элемент, ногоон технологи, хиймэл оюун ухааны чиглэлээр хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн өргөжүүлэх, инновацын хамтын ажиллагааны талбарыг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцлоо.

1 BNSU%20said

Мөн Монголын шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийн  чадавхыг бэхжүүлэх, хоёр орны эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэх, судалгааны орчин нөхцөлийг сайжруулах талаар санал солилцов.

Талууд хуралдаанаар хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг стратегийн ач холбогдол бүхий шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх салбар, чиглэлд хамтарсан судалгаа хөгжүүлэлтийг харилцан дэмжих, орчин үеийн шинэ дэвшилтэт болон өндөр технологийн судалгааны лабораторийг байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах талаар хэлэлцлээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улстай 1990 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Шинжлэх ухаан, технологийн чиглэлд 1991 онд анхны хэлэлцээрээ байгуулсан. Үүнээс хойш, нэн ялангуяа 2012 оноос хойш шинжлэх ухаан, технологийн салбарт нийт 8 хамтарсан судалгааны төслийг амжилттай хэрэгжүүлсний дүнд 86 эрдэм шинжилгээ, инновацын үр дүн; 44 эрдэм шинжилгээний илтгэл; 34 эрдэм шинжилгээний өгүүлэл; 3 эрдэм шинжилгээний ном; 2 шинэ технологи; 3 бүтээгдэхүүний загвар бий болсон нь манай хамтын ажиллагаа зөвхөн харилцан ойлголцлын түвшинд бус бодит судалгаа, инновацын үр дүнд хүрсэн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр цохон тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Хуралдааны үеэр Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх Ухаан, Технологийн хүрээлэн хооронд, мөн Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Геологи, Эрдэс Баялгийн Хүрээлэн хооронд, түүнчлэн Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Биологийн Хүрээлэн болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Биологийн Нөөцийн Төв ба Стандарт Өсгөврийн Сан хооронд тус тус харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдлаа.

rtty

sanamj%20bichig

1 wew

1 rtr

13 Untitled

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.