“Дэлхийн адууны өдөр”-өөр морьт харвааны тэмцээн болно

“Дэлхийн адууны өдөр”-өөр морьт харвааны тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэх гэж байна. Энэ өдрийг тохиолдуулан долоодугаар сарын 13-нд Хүй долоон худгийн морин спортын талбайд морьт харвааны тэмцээн зохион байгуулна. 

Энэхүү тэмцээнд морьт харваачид хурд, онч мэргэн байдал, ур чадвараараа өрсөлдөнө. Морьт харваа нь давхиж буй морины хурд, харваачийн онч мэргэн байдал, биеийн тэнцвэр, төвлөрлийг нэгэн зэрэг сорьдог, өндөр ур чадвар шаардсан уламжлалт спортын нэг юм. Давхиж буй морины хэмнэл, хурдыг алдалгүй удирдахын зэрэгцээ байгаа зөв тооцоолж, сумаа оновчтой тавих нь олон жилийн дадлага, нарийн мэдрэмж, ур чадварыг шаарддаг аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.