Сэрвээний өндрийг 30-40 секундэд AI технологиор хэмжинэ

Сэрвээний өндрийг 30-40 секундэд AI технологиор хэмжинэ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Хүй долоо худагт ажиллалаа. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдаанд оролцох морьдын сэрвээний өндрийг хиймэл оюун ухаанд (AI) суурилсан ухаалаг төхөөрөмжөөр хэмжих юм. 

f2b4011dd65b42af9fb04d0451f6a45a

Энэхүү төхөөрөмжөөр морьдын сэрвээний өндрийг 30–40 секундын дотор хэмжих бөгөөд хэмжилтийн үеэр уяач морийг төхөөрөмжөөр жигд хөтлөн оруулахад өндөр хүчин чадалтай  таван камер бүхий AI систем сэрвээний өндрийг автоматаар тодорхойлж, хэмжилтийн үр дүнг шууд дэлгэцээр харуулна.

24b981a1f3fa4f29a0afac053d678fd9

Хэмжилтийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон морь барианы бүсэд байршуулсан дэлгэцээр шууд дамжуулж, олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэхээр зохион байгуулжээ.

Энэхүү ухаалаг төхөөрөмжийг ашигласнаар хэмжилтийн үйл ажиллагааг богино хугацаанд, хүний оролцоог багасган, ил тод, шударга зохион байгуулах боломж бүрдэх юм. Хэмжилтийн шаардлага хангаагүй морьдыг тухайн хэсэгт уяж үлдээх бөгөөд шаардлага хангасан морьд дараагийн шатны бүртгэл, хяналтын ажиллагаанд шилжин оролцоно.

ea6632324ed44f228df2a96e6ce055d4

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.