Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ. Хүй долоон худаг руу нийтийн тээврийн автобус Улаанбаатар зочид буудлын зүүн тал болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын зогсоолоос явна.

Энэхүү хоёр чиглэлд явах автобус нь дайран өнгөрөх бүх зогсоолд зогсоно. Хотын дотор буюу долоодугаар сарын 10-12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах арга хэмжээний үеэр Дүнжингарав, Мишээл Сити зогсоолоос богино эргэлтийн БЭ:1, БЭ:2 чиглэлийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Дүнжингарав, Мишээл Сити зогсоолд бусад бүх чиглэлийн автобус зогсох тул богино эргэлтийн автобусаар Төв цэнгэлдэх хүрээлэн рүү хүрэх боломжтой.

Хүй долоон худаг чиглэлд Авто зогсоол болон Давааны зөрлөгөөс богино эргэлтийн автобус явна. Дээр дурдсан бүх чиглэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. 

f04702cd06904992a3f3e83cbf890f05

7f01e934ba56489a8fa31a378c9a02f8

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.