Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн урд тогтсон 310 тонн үерийн усыг соруулж, газрыг ариутгажээ
Долоодугаар сарын 7-8-нд шилжих шөнө орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн урд талын уулзварт үерийн ус ихээр тогтож, дөрвөн автомашин усанд урсаж, авто замын хөдөлгөөн түр хугацаанд саатсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үерийн ус зайлуулах ажлыг шуурхай зохион байгуулж, авто замын хөдөлгөөнийг бүрэн нээжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 алба хаагч, 8 ус соруулах помп, 6 техник хэрэгсэл, 8 бохир соруулах автомашиныг дайчлан ажиллаж, нийт 310 тонн үерийн усыг соруулж, зайлууллаа.

Мөн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын 45 ажилтан, 7 техник хэрэгсэлтэйгээр лаг шавар цэвэрлэх, угаах ажлыг гүйцэтгэлээ. Халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэжээ.








НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.