Дэлхийн адууны өдрийг 55 улс тэмдэглэнэ

Дэлхийн адууны өдрийг 55 улс тэмдэглэнэ

Монгол Улсад анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг олон улсын хэмжээнд өргөн хүрээнд тэмдэглэх гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдрийг Дэлхийн адууны өдөр болгон тэмдэглэх шийдвэр хэрэгжиж эхэлж байгаа нь Монголын нүүдэлчдийн өв соёл, адууны үнэ цэнийг дэлхий нийтэд таниулсан чухал үйл явдал болж байна.

Энэ жил тус өдрийг дэлхийн 55 улс орон өөрсдийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэнэ.

Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан Хүй долоон худагт энэ сарын 10-13-ны өдрүүдэд үндэсний өв соёл, адууны соёл иргэншил, морин спорт, урлаг соёлыг сурталчилсан олон улсын хэмжээний арга хэмжээнүүд зохион байгуулагдана. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.