Улаанбаатар Амазонс баг өрсөлдөгчдөө илт илүүрхэн буулган авлаа
Энэ амралтын өдрүүдэд БНХАУ-ын Шяньтао хотноо Фиба 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн зохион байгуулагдаж байна.

Ази тивийн томоохон багууд болон Шинэ Зеланд, Парагвай, Швед гэсэн нийт 16 баг оролцож буй энэ удагаийн тэмцээнийг чансааны дагуу Монгол улсын Улаанбаатар Амазонс баг тэргүүлэн өрсөлдөж байна. Мөн түүнчлэн монголоос Амгалан, Монгол улсын шигшээ баг, Сүхбаатар багууд оролцлоо. "Улаанбаатар Амазонс" баг хэсгийн хоёр тоглолтдоо өрсөлдөгчдөө илт илүүрхэн буулган авч хэсгээ итгэл төгс тэргүүллээ. Тэд Филиппиний Манила багийг 22:5, Монголын "Амгалан" багийг 21:5 харьцаагаар хожсон юм.
Харин манай бусад багуудын хувьд хожил авч чадалгүй тэмцээнээ өндөрлүүллээ.
Улаанбаатар Амазонс багийн хувьд өнөөдөр (7 сарын 5) Улаанбаатарын цагаар 16:30 цагт хасагдах шатанд Филлипиний шигшээ багтай тоглох хуваарьтай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.