Ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН-д хяналт, шалгалт хийлээ

Ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН-д хяналт, шалгалт хийлээ

Хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагчид Өмнөговь, Булган, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн баталсан журам, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ. 

11c66fd055634e919308308d4bc7a6a4

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 10 дугаартай албан даалгавар, Монгол Улсын шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын албан даалгаврын дагуу Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны салбарын улсын ерөнхий байцаагчдын хамтран баталсан удирдамжаар 119 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийсэн байна.

5f9514a0c79d4f97ba55ef60e98f8ddc

-Хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагад нийт 20409 ажилтан хөдөлмөр эрхэлж байгаагаас 2655 буюу 13 хувь нь эмэгтэйчүүд, 365 буюу 1.7 хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 918 гадаад ажилтан ажиллаж байна.   

-Хяналт шалгалтын явцад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн харилцаатай холбоотой 953 зөрчил илрүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн хамтарсан 730 заалттай 67 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллажээ.

a8d246bc09394e48b78a7823d6aab06c

Үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаагүй, дотоод хяналтын нэгжгүй, хяналт шалгалт зохион байгуулаагүй зэрэг зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 33 аж ахуйн нэгж байгууллагад 79,300.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалах арга хэмжээг авлаа.

Түүнчлэн хоёр аж ахуйн нэгж, байгууллагад 2026 онд нийт ажилтны 10 хувиас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсны төлбөр болох 554,400,000.00 төгрөгийг Орон нутгийн санд нөхөн төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоосон байна. 

Ажил олгогч, бичил уурхай эрхлэгч нарт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд,Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А/368 дугаар хамтарсан тушаалаар баталсан Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2025 оны  нэгдүгээр сарын 10-ны өдрийн А/06, А/04 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм, Боловсруулах үйлдвэр, уул уурхай, барилгын салбарт “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”, Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг мөрдөх, хөдөлмөрлөх эрхэд хамааралтай хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчихгүй байх, хөдөлмөрийн нөхцөл нь хууль, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангаж мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.