Багануурын нүүрс-пиролизын үйлдвэрийн бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлнэ

Багануурын нүүрс-пиролизын үйлдвэрийн бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлнэ
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Багануур дүүргийн Нүүрс Пиролезийн үйлдвэрийн төслийн явцтай танилцлаа.
 
Монгол Улсын Засгийн газраас Налайх, Багануур дүүргийг аж үйлдвэр, аялал жуулчлалын, бие даасан ХОТ болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.
 
Энэ хүрээнд Багануурын уурхайг түшиглэж үйлдвэрлэл технологийн парк байгуулж, нүүрс-пиролезийн үйлдвэр буюу нүүрс химийн цогцолборыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.
 
Нүүрс пиролезийн үйлдвэрийн бэлтгэл ажлын хүрээнд Багануурын уурхайн 360 тонн нүүрсний дээжид хагас үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай гүйцэтгэж, Улаанбаатар хотын хэрэглээний стандарт, шаардлагыг бүрэн хангасан өндөр чанарын хагаскоксон түлш үйлдвэрлэх боломжтойг баталгаажуулсан байна.
6660e0324f30405ca00ce2b6e2dfe729
 
Мөн үйлдвэрийн болон дагалдах цахилгаан станцын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулжээ.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор:
•жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулна
• 600 мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэнэ
• 82-84 мянган тонн нүүрсний давирхай
• 40 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын ээлжит хуралдаанаар төслийн санхүүжилтийг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг яаралтай эхлүүлэх үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгнө гэдгээ мэдэгдлээ.
 
Бүтээн байгуулалтыг 2028 оны 1-р улиралд бүрэн дуусгаж, мөн оны 2-р улирлаас бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлэх юм

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.