Н.Номтойбаяр: УОК эрсдэлийг урьдчилан тооцоолж, хамгийн муу нөхцөл байдалд ч бэлэн байх зарчмаар ажиллана
Өнөөдөр Улсын Онцгой Комиссын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 10-р албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 3-р тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах, цаг үеийн нөхцөл байдлын талаар болон гамшгаас хамгаалах бэлэн байдал, холбогдох хууль, эрх зүйн шинэчлэлийн асуудлыг хэлэлцлээ.
Шадар сайд Н.Номтойбаяр:
Иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг төр хариуцах ёстой. Иймээс Улсын Онцгой Комисс эрсдэлийг урьдчилан тооцоолж, хамгийн муу нөхцөл байдалд ч бэлэн байх зарчмаар ажиллана.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хариуцлагын асуудлыг хууль, журмын дагуу шийдвэрлэж, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийг хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцуулахгүй. Ойрын хугацаанд онцгой байдлын салбарт 5.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг 80 хувьд хүргэнэ. Үүнд сунадаг шаттай 2 техник ХБНГУ-аас худалдан авна.
Энэ бүх асуудал эргээд стандарттай холбогдож байгаа учраас үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчны томоохон шинэчлэлийг хийхээр ажиллаж байна. Тун удахгүй Стандарт, хэмжил зүй, тохирлын үнэлгээний тухай хууль”, “Гамшгийн тухай хууль”-ийг шинэчилж өргөн барина.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.