Барилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ

Барилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүдийн хог тээврийн ажилд дэмжлэг үзүүлэх, иргэдийн эрүүл, цэвэр, хоггүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 350 мянган ам метр талбайг хамарсан хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэхээр төлөвлөсөн.

Тус ажлыг тавдугаар сарын 18-наас эхлүүлсэн бөгөөд энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх юм. Өнөөдрийн байдлаар дараах байршлуудад хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг хийсэн байна. 

51fbe0698d654d64a377f094a5ce908d

Тодруулбал:

-Сонгинохайрхан дүүргийн 24, 32 дугаар хороо, Бумбатын рашаан, Эмээлт, орчмын малын сэг зэм, ил задгай үүссэн ахуйн хур хог хаягдал

-Хан-Уул дүүргийн 10,16, 21 дүгээр хороо, Сонсголонгийн гүүр, Туул голын ай сав, Нисэх, Буянт-Ухаа орчимд үүссэн барилгын болон ахуйн хур хог хаягдал

-Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг орчмын далан, гуу жалганд үүсэн барилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэжээ.

Энэ хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд та бүхнийг хог хаягдлаа зориулалтын цэгт хаях, дүүргүүдийн хог тээврийн гэрээт байгууллагуудаар хог хаягдлаа тээвэрлүүлж хоггүй цэвэр орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг уриалж байна.

202d872735c8439fa86640d28ca1f4c5

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.