Н.Номтойбаяр: Эрсдэл үүсэхээс өмнө таслан зогсооё, дахиж хүний амь эрсдэх ёсгүй

Н.Номтойбаяр: Эрсдэл үүсэхээс өмнө таслан зогсооё, дахиж хүний амь эрсдэх ёсгүй

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг орон нутагт хяналт шалгалтыг эхлүүллээ. 

Ажлын хэсэг өнөөдөр (2026.05.31)Дархан-Уул аймагт ажиллаж, иргэдийн ажиллаж, амьдарч, сурч байгаа орчин, барилга байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын болон хөгжлийн орчин зэрэг бүх чиглэлээр эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтыг зохион байгуулах даалгавар өглөө. 

Шадар сайд Н.Номтойбаяр “Өмнө нь 1360 объектод хийсэн хяналт шалгалтын дүнд нийт 5270 зөрчил илэрсэн нь нэг объект тутамд дунджаар хоёроос доошгүй зөрчил бүртгэгдсэн гэсэн үзүүлэлт юм. Энэ нь холбогдох стандарт, дүрэм журам хангалттай мөрдөгдөхгүй байгааг харуулж байна. Тиймээс нүглийн нүдийг гурилаар хуурахгүйгээр бодит үнэнтэйгээ нүүр тулъя, бүгдийг шалгая, эрсдэл үүсэхээс өмнө таслан зогсооё, дахиж хүний амь эрсдэх ёсгүй” хэмээн энэ үеэр онцолсон юм.
Хяналт шалгалтыг бодит нөхцөл байдалд тулгуурлан, зөрчил дутагдлыг илрүүлж, эрсдэл үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зарчмаар зохион байгуулна.

Иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдарч, сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын оролцоо чухал байна. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 10 минут
Иргэдээс зөрчлийн талаар дүрст мэдээлэл авах боломжийг зохион байгуулаа ч