Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр

Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр

Жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг.

Энэ өдөр дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдын гавьяа зүтгэлийг хүндэтгэн дурсдаг уламжлалтай.

Монгол Улс 2002 оноос хойш НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд өдгөө дэлхийн халуун цэгүүдэд цэргийн болон цагдаагийн алба хаагчдаа илгээн үүрэг гүйцэтгүүлж байна. Монголын энхийг сахиулагчид мэргэжлийн ур чадвар, сахилга бат, хариуцлагаараа олон улсад өндрөөр үнэлэгддэг юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.