Монгол сурагч Грекийг зорих эрхээ авлаа

Монгол сурагч Грекийг зорих эрхээ авлаа

KGL олон улсын Англи хэлний олимпиадын Үндэсний хоёрдугаар шат өндөрлөж, энэ жилийн хамгийн онцлох амжилтын эзэн тодорлоо.

Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 141-р сургуулийн 7-р ангийн сурагч KGL 2026 олимпиадад Монгол Улсаас хамгийн өндөр оноо авч, 2026 оны 10-р сард Грек улсад зохион байгуулагдах KGL Global Event-д оролцох эрхээ албан ёсоор авлаа.

Энэхүү амжилт нь зөвхөн нэг сурагчийн хөдөлмөр бус, багш, эцэг эх, сургуулийн хамт олны хамтын ажиллагааны үр дүн юм.

Мөн KGL олимпиадыг Баянгол дүүрэгт амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, сурагчдын олон улсын түвшинд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэхэд хамтран ажилласан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс болон нийт хамт олонд талархал илэрхийлье. Монгол хүүхдүүд дэлхийн тавцанд өрсөлдөх боломжтой гэдгийг энэхүү амжилт дахин баталлаа хэмээжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.