ЭЗХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо
Эдийн засаг, хөгжлийн яамнаас салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг 2026.05.19-ний өдөр Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн өдөрлөгийн арга хэмжээг нээж үг хэлэв.

Тус арга хэмжээнд Үндэсний шинжлэх ухаан, Технологийн сан, Анагаах ухааны хүрээлэн, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Одон орон, геофизикийн хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран оролцож, үйл ажиллагаагаа танилцуулав.
Эрдэм шинжилгээний судалгаанд суурилсан эрдэмтийн судалгааны үр дүн, инновацын бүтээл, бүтээгдэхүүнийг танилцуулж, нээлттэй мэдээлэл өглөө. Мөн Эдийн засаг, хөгжлийн салбарын хууль тогтоомж, дүрэм, журмын талаар мэдээлэл өгч, нэгдсэн төслүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудыг танилцууллаа. Иргэдэд эрүүл мэнд, уламжлалт анагаах ухаан, ургамал хамгаалал, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, зөвлөгөө, лабораторийн шинжилгээ, мэдээлэл хүргэхээс гадна зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдааг зохион байгуулав.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Соёл Урлагийн Их Сургуульд “Эрдэм шинжилгээний байгууллага болох”-ыг батламжлан батламж гардууллаа.























Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.