“Mongolian Empire Gravel” олон улсын адал явдалт дугуйн сорилт зохион байгуулагдана

“Mongolian Empire Gravel” олон улсын адал явдалт дугуйн сорилт зохион байгуулагдана

Монгол орны түүх, байгаль, адал явдал, тэсвэр хатуужлыг нэгтгэсэн “Mongolian Empire Gravel” нэртэй олон өдрийн gravel дугуйн олон улсын сорилт 2026 оны зургаадугаар сарын 14–21-ний өдрүүдэд нийт долоон өдрийн туршид зохион байгуулагдах гэж байна.

Тус тэмцээн нь энгийн нэгэн уралдаан бус, оролцогчдын бие бялдар, сэтгэлзүй, тэсвэр тэвчээрийг сорих онцгой аялал гэдгээрээ онцлог юм. Оролцогчид Монголын уудам тал нутаг, уулс, хөндий, бартаат шороон замыг дамнан нийт 777 км замыг туулж, 7857 метрийн өндөрлөгтэй бүхий маршрутаар аялах аж.

Зохион байгуулагчдын мэдээлснээр маршрут нь Монголын түүхэн өв соёл, нүүдэлчдийн ахуй, байгалийн үзэсгэлэнт бүс нутгуудыг холбон төлөвлөгдсөн бөгөөд оролцогчдод зөвхөн спортын сорилт бус, Монгол орныг өөр өнцгөөс мэдрэх боломжийг олгоно гэж үзэж байна.

Тэмцээний гол уриа нь:

“Энэ бол уралдаан биш. Энэ бол өөрийгөө ялах сорилт”

Оролцогчид аяллын турш зөвхөн дугуйн аялалд оролцохоос гадна campfire уулзалт, сургалт, кино үзвэр, туршлага солилцох хөтөлбөрүүдэд хамрагдах бөгөөд Starlink интернэтийн тусламжтайгаар Монгол орны хаанаас ч холбоотой байх боломжтой юм.

Арга хэмжээ нь хоёр төрлийн бүртгэлтэй байх ба бүрэн оролцогчийн багцад майхан, ор, өглөөний цай, feed zone дахь ус болон snacks, оройн хоол, finisher медаль, зураг бичлэгийн үйлчилгээ зэрэг багтжээ. Харин бие даан оролцогчдод GPX маршрут болон үндсэн дэмжлэгүүдийг санал болгох аж.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд gravel болон bikepacking төрлийн аялал, сорилтууд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Монголын уудам байгаль, задгай шороон зам нь энэ төрлийн спорт аяллыг хөгжүүлэх өндөр боломжтой гэж олон улсын дугуйн сонирхогчид үздэг.

“Mongolian Empire Gravel” нь цаашид олон улсын оролцогчдыг татсан, Монголыг сурталчилсан томоохон спорт аяллын эвент болох зорилготой байгаагаа зохион байгуулагчид илэрхийллээ.

Адал явдалт спорт аяллын зохион байгуулагч “МОН-ОТОГТОН” ХХК нь Бельгийн Etixx Sport Nutrition болон Италийн Basso брэндийн дугуйн компаниудтай хамтран ажиллахаар болжээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол:

 Утас: 99037019

Холбоос: https://www.facebook.com/share/p/1Dm6QVeeCD/?mibextid=wwXIfr

Та өөрийг сорихоор бүртгүүлэх бол:

https://docs.google.com/forms/d/1UVbfln8gnNaSsvrMSMSg2QVn2nwyhTPgT58Ju2eV61Y/edit

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.