Киришима Б.Лхагвасүрэн дахин башёг ганцаараа тэргүүлж эхэллээ
Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн ес дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

Энэ өдөр тэмцээний хоёр дахь долоо хоногийн чухал барилдаанууд эхэлж, дээд цолтнуудын хувьд чансаагаа хадгалах, түрүү бөхийн өрсөлдөөнд байр сууриа бэхжүүлэх туйлын хариуцлагатай тулаанууд өрнөлөө.
Тодруулбал:
Түрүү бөхийн төлөө хүчтэй өрсөлдөж буй Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр маэгаширагийн 5-аас хүч үзэж буй Вакамотохарүтай хүч үзлээ. Тун эвгүй барилдаантай Вакамотохарүг давахдаа нүүрээрээ газар унасан Киришима Б.Лхагвасүрэнгийн дух нь шалбарч цус гарч нүүр рүү нь урсаж байлаа. Ийнхүү ээлжит даваагаа авсан Б.Лхагвасүрэн башёг дахин ганцаараа тэргүүлж эхэллээ.
Найм дахь өдрийн барилдаанд Киришима Б.Лхагвасүрэн озекиг унагаж сенсаци тариад байсан Гоноямагийн хувьд энэ өдөр дахин Озэки цолтон болох Котозакүратай тулж, мөн л давлаа. Тэрээр долоон даваа, хоёр унаатайгаар башёг тэргүүлэгчийн ард эрэмбэлэгдэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.