Нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг зургаан дүүргийн зургаан байршилд зохион байгуулна

Нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг зургаан дүүргийн зургаан байршилд зохион байгуулна

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан байршилд нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зохион байгуулна. Тодруулбал, тавдугаар сарын 19-ний өдөр 12:00-20:00 цагийн хооронд дараах байршлуудад худалдаална.

• Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт, 
• Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд, 
• Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд, 
• Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд, 
• Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд, 
• Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай

Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн үхрийн махыг 15 мянган төгрөгөөр, хонины махыг 13 мянган төгрөгөөр тус тус худалдаална. Мөн лхагва гарагаас сүлжээ дэлгүүрүүдээр, пүрэв болон баасан гарагаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Baagii 48 минут
Хангай хотхоны талбай нь хаана нь юм бэ? Би зуслангийн хүн мэддэггүй ээ