Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээр зохион байгуулна

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээр зохион байгуулна

“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдлээ.

Засгийн газрын 2026 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр уг хэлэлцээрийг байгуулах ажлыг эрчимжүүлэх үүргийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир-т өгсөн байна. Үүнд Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөөлөл оролцож байгаа юм.

4d2ec69db58c4c51b0c74e142b9d199a

Улсын хэлэлцээрийн төсөлд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 52, ажил олгогчдын байгууллагаас 30, яамдаас 27 санал ирүүлж, нийт 109 саналыг ажлын хэсэг нэгтгэн боловсруулжээ.

Ингэснээр хэлэлцээрийг эхлүүлэх бэлтгэл бүрэн хангагдаж хэлэлцээр нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдсан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрлөх эрх болон нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах, цалин орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн түншлэл, тэгш байдлыг бэхжүүлэхэд чиглэж буйгаар онцлог юм.

Өнөөдөр болсон гурван талт хамтарсан уулзалтаар хэлэлцээр байгуулах бүрэлдэхүүн, тов хугацаа болон онцгойлон анхаарах асуудлуудыг хэлэлцжээ. Мөн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2026 оны хоёрдугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг хэлэлцээрийн төслийг эцэслэн боловсруулж, байгуулахад бэлэн болсон тул ойрын хугацаанд “Гурван талт улсын хэлэлцээр”-ийг байгуулахаар талууд санал нэгджээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.