Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын талбайд 2219 хүн, 142 машин механизм ажиллаж байна
Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж, барилгын талбайд 2219 хүн 142 машин техниктэйгээр ажиллаж байна.
Энэ дэд төвийн Багц 1, 2-ын бүтээн байгуулалт 2025 оны тавдугаар сард эхэлсэн бол Нутгийн буян групп, Монкон групп, Морин сувд констракшн, Профессионалстрой ХХК-ийн ажил 2025 оны есдүгээр сард эхэлж 2025 ондоо суурийн ухлагаа хийсэн юм.
Төслийн нийт бүтээн байгуулалтын ажил 2025 оны төгсгөл 20 хувьтай байсан бол 2026 оны гуравдугаар сарын 1-нээс барилга угсралтын ажил эрчимжиж, өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 35 хувьд хүрээд байна.
Улсын баяр наадамтай зэрэгцэн эхнээсээ барилга угсралт нь дуусаж, гадна фасадаа хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сэлбэ дэд төвийн барилгын ажил хуваарийн дагуу хэвийн үргэлжилвэл 2027 оны тавдугаар сарын 31-нд эхний 40 блок, 2027 оны наймдугаар сарын 31-нд дараагийн 40 блок, 2027 оны аравдугаар сарын 31нд үлдсэн 33 блокийг Улсын комисст хүлээлгэн өгөх хуваарьтай юм.
Энэ жил хүйтний улирлаас урьтаж гадна фасад, хаалга, цонхоо хийж халаалтаа авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.