2024-2026 онд 47 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарчээ

2024-2026 онд 47 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарчээ

Улаанбаатар хот нийт 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай. Гэвч үүний ердөө 23.6 хувь буюу 300 орчим км авто зам борооны ус зайлуулах шугамтай. Иймээс сүүлийн жилүүдэд үер, ус тогтдог байршлуудад борооны ус зайлуулах шугам сүлжээг үе шаттайгаар нэмэгдүүлж, өргөтгөх ажлыг эрчимтэй хийсэн байна. 

Тодруулбал, 2024 онд ус ихээр тогтдог 15 байршилд 27 км борооны ус зайлуулах шугам угсарч, авто замын борооны ус зайлуулах 225 шүүрт худаг, 57 үзлэгийн худгийг шинээр барьж ашиглалтад оруулжээ. Мөн 655 шүүрт худгийг засварлан шинэчлэсэн байна.

Харин 2025 онд 11 байршилд 16.3 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарч, 2022 оноос он дамжин хэрэгжсэн 1.8 км үерийн хамгаалалтын даланг барьж ашиглалтад оруулав. Энэ оны тавдугаар сарын байдлаар 3699 метр борооны ус зайлуулах шугамыг угсраад байна.

Борооны ус зайлуулах шугам сүлжээг өргөтгөсөн нь дараах ач холбогдолтой.

  • Үер, ус тогтдог эрсдэлтэй байршлуудын аюул буурсан.
  • Авто замын эвдрэл, хагарал багасаж, замын насжилт уртассан.
  • Иргэдийн аюулгүй зорчих нөхцөл сайжирсан.
  • Хөрсний болон орчны бохирдол буурсан.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.