🔴Өрх толгойлсон ээж С.Оюунцэцэг: Хүн өөрийн гэсэн гэртэй л бол гэрээ өөд нь татах хэрэгтэй
"Манайх мах авдаггүй, 1800 төгрөгөөр толгойн таташ аваад л иддэг. Хүүхдүүд маань дэлгүүр орж үзээгүй. Гэсэн ч хүүхдүүдээ цэвэрхэн хувцаслаад, архи уухгүй байхад л болно. Ажилгүй, халамжийн мөнгөөр амьдардаг ч гэсэн гэрийнхээ бүрээсийг солих чадалтай байх хэрэгтэй"
Манай редакциас дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон ээж С.Оюунцэцэгийн ярилцлагыг хүргэсэн билээ.
Түүний хувьд элэгний хавдартай ч амьдралын нугачаанд бүдрэхгүй, үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэж яваа энгийн нэгэн эмэгтэй юм. Тэрбээр зургаан хүүхэдтэй байсан ч 2004 онд галын аюулд орж, хоёр том охин нь амиа алджээ. Орох оронгүй, айлын амбаарт дөрвөн жаахан үртэйгээ амьдарч байсан түүнд сайн санаат нэгэн тусалж өөрийн гэсэн хашаатай болгосон байна.
Бид түүний амьдралын талаарх эгэл ярилцлагыг хүргэснээр олон түмэн түүнд туслах хүсэлтэй илэрхийлсээр байгаа тул тав хоногийн хугацаатай (2026 оны тавдугаар сарын 19-ныг дуустал) хандивын аян эхлүүлж байна. Учир нь С.Оюунцэцэг хүүхдүүдээ зөөврийн байшинтай болгох хүсэлтэй. "Ээж нь байхгүй болчихвол ямар ч хүний үр монгол гэр арчлаад явах чадалгүй шүү дээ" хэмээн учирлаж байгаа юм.
- ХААН БАНК - 5108396856 IBAN-59000500 Сэр-Од Оюунцэцэг
- Эд материал, үйлчилгээ, биет зүйлээр туслах хүсэлтэй иргэд 88758184 утасны дугаарт холбогдоно уу
Нэвтрүүлгийг үзэх бол: https://www.facebook.com/reel/1291939599148002
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.