Киришима Б.Лхагвасүрэн башёг ганцаараа тэргүүлж байна
Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн зургаа дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

Зургаан өдрийн дараа дээд зиндаанд унаагүйгээр тэргүүлж байсан хоёр бөхийн нэг болох Маэгаширагийн 13-т эрэмбэтэй Котоейхо өвдөг шороодсон бол Озеки Киришима Б.Лхагвасүрэн харин давж башёг ганцаараа унаагүйгээр тэргүүлж эхэллээ. Озэки Киришима зургаа дахь өдрийн барилдаанд Сэкивакэ асан Охотой (2-4) тулсан. Барилдааны явцад Охо хүчтэй шахаж давуу тал авахыг оролдсон ч Киришима маш сайн хамгаалж, улмаар хүчтэй түрж гарган (ёрикири мэхээр) дараалсан зургаа дахь даваагаа авлаа.
Озэки Котозакүрагийн тааруухан барилдаан үргэлжилсээр байна. Тэрээр энэ өдөр Маэгаширагийн 3-т эрэмбэтэй Хирадоүмид унаж хоёр даваа, дөрвөн унаатай боллоо.
Дээд зиндааны 100 башёдоо хүч үзэж буй ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил маань хараахан даваа авч амжаагүй л байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.