Монгол аварга, арслангийн хөвгүүд Сумод шуугиулж байна
Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн тав дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

Таван өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Озеки Киришима Б.Лхагвасүрэн, Маэгаширагийн 13-т эрэмбэтэй Котоейхо нар нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байгаа бол Жүрёо зиндаанд дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц, Макүшита зиндаанд Д.Мөнх-Эрдэнэ арслангийн хүү Тацүбаяма М.Буянтогтох нар нэг ч унаагүйгээр өөр өөр зиндаанд тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.
Жүрёо зиндааны тав дахь өдрийн онцлох барилдаанууд:
Таван зиндаанд хүч үзэж буй монгол бөхчүүдийн таван өдрийн дараах даваа, унааны мэдээлэл:
Дээд зиндаанд:
Озэки Киришима Б.Лхагвасүрэн 5:0
З-7 Чиёошома Г.Мөнхсайхан 2:3
З-8 Оошома П.Дэлгэрбаяр 3:2
Б-8 Асахакүрюү Р.Жамъянтогтох 2:3
Б-12 Тамаваши Б.Мөнх-Оргил 0:5
Жүрёо зиндаа:
З-1 Оонокацү Б.Чойжилсүрэн 2:3
З-3 Дэванорюү Т.Тэмүүлэн 1:4
З-4 Кёкүкайюү Ш.Далайбаатар 4:1
Б-7 Тошинофүжи Ө.Дэмиджамц 5:0
Б-12 Тамашүохо Э.Энхманлай 3:2
Макүшита зиндаа:
Б-8 Хокүтэнкай Г.Сүхбат 1:1
З-18 Казэноүми Ц.Билгүүн 1:1
З-39 Тацүбаяма М.Буянтогтох 3:0
З-46 Тэнросэй С.Лувсангомбо 1:1
Б-48 Саданохикари Д.Наранцогт 0:2
Санданмэ зиндаа:
З-2 Госэйзан Б.Мөнх-Од 2:1
З-6 Асахифүжи Б.Очирсайхан 2:0
З-55 Тэншёояма Г.Отгонбат 2:0
Жонидоан зиндаа:
З-15 Хакүгэцүро А.Сүхбат 2-0
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.