Киришима Б.Лхагвасүрэн цолны эрэмбээр башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн хоёр дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

131a6816f7164a1896250116ea88c73a

Нацү башёгийн банцүкэд Ёкозүна цолтой хоёр бөх барилдахаар зарлагдсан ч Оносато аварга гэмтлийн улмаас башёг өнжиж байгаагаа зарласан бол МУГТ Хошорюү С.Бямбасүрэн аварга эхний өдрийн барилдааны явцад гэмтэл авснаар мөн башёг өнжихөөр боллоо. Тэгвэл Озеки цолтнуудаас Котозакура,  Киришима Б.Лхагвасүрэн нар хүч үзэж байгаа бол Котозакура эхний хоёр өдрийн дараах байдлаар хоёр удаа өвдөг шороодсон бол Киришима Б.Лхагвасүрэн озеки хоёр даваад байна. 

Дээд зиндаанд хүч үзэж буй монгол бөхчүүдийн хоёр дахь өдрийн барилдааны үр дүн: 

Озеки Киришима Б.Лхагвасүрэн /2-0/ - Маэгашира /2/ Ёшинофүжи /1-1/ 
Маэгашира /13/ Тамаваши Б.Мөнх-Оргил /0-2/ - Маэгашира /14/ Рога /1-1/ 
Маэгашира /8/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /0-2/ - Маэгашира /8/ Асахакурюу Р.Жамъянтогтох /1-1/ 
Маэгашира /11/ Чиёошома Г.Мөнхсайхан /0-2/ - Маэгашира /6/ Чураноуми /2-0/
 
Жич: Тухайн барилдаанд давсан бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.