Аваргуудгүй башё үргэлжлэхээр боллоо
Японы мэргэжлийн сумо бөхийн ээлжит Нацү башё дуулиан шуугиантай эхэллээ.

Хэдийгээр олон жилийн дараа хоёр ёкозүна, гурван озеки цолтон банцүкэд бичигдсэн авч башё эхлэхээс өмнө Ёкозүна Ооносато болон озэки Аонишики нар гэмтлийн улмаас башёг өнжихөөр болсон байна. Тэгвэл эхний өдрийн барилдаанд Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн комүсүби Такаяасүтай хүч үзэн барилдахдаа бэртэл авч башёг өнжихөөр болсон байна. Түүний хөлийн булчин гэмтсэн байх магадлалтай бөгөөд зовуурь нь арилахгүй байгаа тул ийнхүү башёг үргэлжлүүлэх боломжгүй болсон байна.
Ийнхүү башёгийн хоёр дахь өдрийн барилдаанаас эхлэн Озеки Киришима Б.Лхагвасүрэн тэргүүтэй 20 монгол хүчтэн таван зиндаанд хүч үзнэ. Дээд зиндаанд барилдаж буй бөхчүүдээс хамгийн ахмад нь болох Тамаваши Б.Мөнх-Оргил макүүчи зиндааны 100 дахь башёдаа хүч үзэж байна. Таван зиндаанд хүч үзэж буй монгол бөхчүүд:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.