Эмэгтэйчүүдийн олон өдрийн дугуйн уралдаан энэ сарын 10-ныг хүртэл болно
Испани улсад эмэгтэйчүүдийн мэргэжлийн дугуйн спортын тэмцээн болох La Vuelta Femenina энэ сарын 4-нд эхэлж, 10-ныг хүртэл үргэлжилжилнэ.
Тус уралдаан нь UCI Women's WorldTour-ын хөтөлбөрт багтдаг бөгөөд дэлхийн шилдэг баг, тамирчид оролцож байгаагаараа онцлог юм. Олон өдрийн энэхүү тэмцээн нь Испанийн янз бүрийн бүс нутгаар дамжин, уулын болон тэгш зам хосолсон хэд хэдэн үе шаттайгаар явагдаж байна.
Энэ удаагийн уралдаанд ерөнхий ангиллын шар цамц, онооны болон авиралтын ангиллын төлөө ширүүн өрсөлдөөн өрнөж байгаа бөгөөд багийн тактик, тамирчдын тэсвэр тэвчээрийг сорьж буй томоохон сорилт болж байна. La Vuelta a España-гийн эмэгтэй хувилбар гэгддэг тус тэмцээн нь сүүлийн жилүүдэд улам өргөжин тэлж, эмэгтэйчүүдийн дугуйн спортын хөгжлийг илтгэх чухал үйл явдлын нэг болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.