Зуны саруудад ихэнх нутгаар хур тунадас бага, хэт халуун байна

Зуны саруудад ихэнх нутгаар хур тунадас бага, хэт халуун байна
 
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар, орчны тоон загварчлал судалгааны хэлтсээс 2026 оны 6-8 сарын хугацааны урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ.
 
Дэлхийн Цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг байна.
 
Ийнхүү олон жилийн дундажтай харьцуулан үзэхэд 2026 оны зургаадугаар сард агаарын температур нутгийн өмнөд хэсгээр, долоо болон наймдугаар сард ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байна. Хур тунадас зургаадугаар сард баруун болон говиор, долдугаар сард ихэнх нутгаар, наймдугаар сард баруун болон зүүн хэсгээр ОЖД-аас бага байхаар байна.
 
Иймд агаар, хөрсний хэт халалт, хуурайшилт бий болох магадлалтай ба түүнээс үүдэлтэй болзошгүй аюул, ослоос сэрэмжтэй байхыг анхааруулжээ. 
 
c8856bde58e74f67ac57a7a26dd1ebde
f047753039374ca49283973f6a2b6e30

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.