Японд хүүхдийн өдрийг тэмдэглэж байна

Японд хүүхдийн өдрийг тэмдэглэж байна

Өнөөдөр буюу тавдугаар сарын 5-ны өдөр Япон Улсад Хүүхдийн өдрийг орон даяар тэмдэглэж байна.

Энэхүү баяр нь хүүхэд бүрийн аз жаргал, эрүүл өсөлт хөгжил, сайн сайхныг ерөөх зорилготой бөгөөд Японы үндэсний баярын өдрүүдийн нэг юм.

Хүүхдийн өдөр нь анх хөвгүүдийн баяр хэлбэртэй байсан ч 1948 оноос эхлэн бүх хүүхдэд зориулсан баяр болгон өргөжүүлжээ. Энэ өдөр гэр бүлүүд хүүхдүүдийнхээ эрүүл энх, ирээдүйн амжилтыг бэлгэдэн тусгай зан үйл, уламжлалыг үйлддэг.

Тухайлбал, айл өрхүүд гэрийнхээ гадна “коинобори” хэмээх өнгөлөг загас хэлбэртэй туг өлгөдөг. Энэ нь урсгал сөрөн хүчтэй сэлдэг загасаар дамжуулан хүүхдүүдийг тэсвэр тэвчээртэй, зоригтой хүн болоосой гэсэн бэлгэдэл юм.

Мөн энэ өдөр самурайн хуяг, дуулгын жижиг загвар (кабуто) байрлуулах, уламжлалт амттан болох кашива мочи идэх зэрэг ёс заншлууд түгээмэл байдаг.

Япончуудын хувьд энэ баяр нь гэр бүлийн үнэ цэнэ, хүүхдийн эрх, хүмүүжлийг чухалчлан харуулдаг онцгой өдөрт тооцогддог байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.