Увс аймгийн Завхан суманд 4.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Увс аймгийн Завхан сумын нутагт өнөөдөр 07:30:38 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлтийн голомт нь Цагаанхайрхан сумын төвөөс баруун урд зүгт 50 км, Завхан сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км, Хяргас сумын төвөөс урд зүгт 58 км-ийн зайд байжээ. Одоогоор уг газар хөдлөлтийн улмаас хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна. Харин малчид, иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.