2025 онд 343 хүүхэд мориноос унажээ
Морин уралдааны улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Т.Аубакир мэдээлэл өглөө.
Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл 18 нас хүрээгүй хүүхдээр морь унуулахыг хориглосон. Мөн хуулиар 8 нас хүрээгүй хүүхдийг морь унуулахыг хориглодог.
Өнөөдөр өглөө “Дүнжингаравын хурд” уралдаан эхэлсэн бөгөөд 2025 оны байдлаар нийт 12 мянга орчим хүүхэд морь унаж, уралдааны явцад 343 хүүхэд мориноос унасан байна. Үүнээс 250 хүүхэд бэртэл аваагүй, 88 хүүхэд хөнгөн, таван хүүхэд хүнд гэмтэл авчээ.
Сайд Т.Аубакир эцэг эх, уяачид, орон нутгийн удирдлагуудад хүүхдийн хамгаалалтын хэрэгслийг бүрэн хангах, даатгалд хамруулах, дүрэм журмыг чанд мөрдөхийг онцгойлон анхааруулж, холбогдох албан даалгаврыг бүх аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлсэн байна. Мөн уралдааны зам, хүүхдийн хамгаалалтын хэрэгслийн стандарт, аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг уриаллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.