Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх аян зохион байгуулагдлаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбараас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян–2026” арга хэмжээ Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа.


Энэхүү аян нь нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нэг сарын турш үргэлжилж, ажил хөдөлмөр эрхлэгчдийн аюулгүй ажиллагааны мэдлэг, урьдчилан сэргийлэх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэжээ.


Аяны хүрээнд дүүрэг бүрт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан үнэ төлбөргүй сургалт, хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөгөө, мэдээлэл, урьдчилан сэргийлэх чиглэлийн мэргэжлийн үйлчилгээг зохион байгуулагджээ.
Аяны үр дүнд нийт 1444 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаж, 148,000 ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал болон мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс сэргийлэх талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлсэн байна. Албаныхны мэдээлснээр энэхүү арга хэмжээ нь зөвхөн сургалт бус, ажлын байрны эрсдэлийг бууруулах, байгууллагын соёлыг сайжруулах бодит нөлөөтэй цогц арга хэмжээ болж чаджээ. Тус үйл ажиллагаа нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах үндэсний хэмжээнд хэрэгжиж буй чухал ажлуудын нэг болж өндөрлөлөө.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.