Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэллээ
Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. Энэ удаагийн цэрэг татлагын онцлог нь хөдөө орон нутагт зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд Улаанбаатар хотод түр оршин суугаа газрынхаа харьяа цэрэг татлагын байруудад очиж, оролцох боломжтой.
Цэрэг татлагыг дараах зургаан байршилд зохион байгуулна.
~Баянгол дүүргийн Цэрэг татлагын байр - 96 дугаар сургууль
~Баянзүрх дүүргийн Цэрэг татлагын байр - 14 дугаар сургууль
~Сүхбаатар дүүргийн Цэрэг татлагын байр - 3 дугаар сургууль
~Сонгинохайрхан дүүргийн Цэрэг татлагын байр - 83 дугаар сургууль
~Чингэлтэй дүүргийн Цэрэг татлагын байр - 5 дугаар сургууль
~Хан-Уул дүүргийн Цэрэг татлагын байр - 34 дугаар сургууль.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.