Хил нэвтрэх үйл ажиллагааг хөнгөвчлөх арга замуудыг тодорхойлно
“Монголын төмөр зам” ТӨХК нь Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын Тээврийн бодлого, хөгжлийн стратегийн комиссын хүрээнд зохион байгуулагдаж буй олон улсын шинжээчдийн хуралд цахимаар оролцож байна.
Тус хурал 2026 оны дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Польш улсын Варшав хотноо болж байгаа бөгөөд “Евразийн орон зай дахь олон улсын төмөр замын тээвэрт хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх арга хэмжээг боловсронгуй болгох” сэдвийн хүрээнд үргэлжилж байна.
Хурлын үеэр оролцогчид хил дамнасан тээврийн саатлын шалтгаан, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, хил нэвтрэх үйл ажиллагааг хөнгөвчлөх шийдлүүдийг тодорхойлохын зэрэгцээ олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож байна. Энэхүү хурал нь Евразийн бүс нутгийн төмөр замын тээврийн уялдаа холбоог сайжруулах, хил дамнасан тээврийн үр ашиг, хурдыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.