Ой, хээрийн 72 удаагийн гал түймрийг унтраах явагджээ

Ой, хээрийн 72 удаагийн гал түймрийг унтраах явагджээ

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар ой, хээрийн гал түймэр нийслэлийн хоёр дүүрэг, 10 аймгийн 41 суманд нийт 72 удаагийн гал түймэр бүртгэгджээ. 

Сүүлийн долоо хоногт Увс, Дорнод, Завхан, Хөвсгөл, Хэнтий аймгуудад нийт 9 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсныг шуурхай унтраах ажиллагааг зохион байгуулсан байна. Гал түймрийн голомтод ажилласан алба хаагчид шуурхай арга хэмжээ авч, 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг галын аюулаас авран хамгаалжээ.

Мөн 3 айл өрхийн 8 иргэн, 3760 орчим малыг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн байна. Урьдчилсан байдлаар нийт 528,222 га талбай гал түймэрт өртсөн нь байгаль орчин, мал аж ахуйд ихээхэн хохирол учруулж болзошгүй нөхцөл үүсгээд байна. Иймд иргэдийг ой, хээрт зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахих, ил задгай гал түлэхгүй байх, асаасан галаа бүрэн унтраахыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.