“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр зохион байгуулагдаж, компанийн удирдлагууд болон хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл оролцлоо.

Хурлыг төрийн эзэмшлийн хувьцааг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай даргалсан байна. Хурлаар компанийн 2025 оны санхүү, үйл ажиллагааны тайлан, ногдол ашиг хуваарилах асуудал, Төлөөлөн удирдах зөвлөлийн тайлан, мөн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

48719ec12a554521abf8b248f0b2a47a

fc78c96eacd24ebcaae2774aaf60832c

Компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, тус компани өнгөрсөн онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонныг борлуулан 1.7 тэрбум ам.долларын орлого олсныг онцлов. Мөн улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, нийт хувьцаа эзэмшигчдэд 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гарсныг мэдээллээ.

Түүнчлэн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, үнийг өсгөх, зардлыг бууруулах зорилгоор дэд бүтэц болон үйлдвэрлэлийн төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгааг дурдсан юм. Хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид ногдол ашиг, компанийн нээлттэй хувьцаат болох асуудал, нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх талаар асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа.

0d538a6b3ead42659b067c2d2cabc910

600764a09ca940a5a66828ea9e8ee558

Энэ үеэр ТУЗ-ийн дарга Ц.Нацагдорж нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэхтэй холбоотой тогтоолын төслийг боловсруулж, Монгол Улсын Засгийн газар-ын маргаашийн хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг компанийн албан ёсны цахим хуудас болон хэвлэл мэдээллийн сувгуудаар шууд дамжуулж, олон нийтэд нээлттэй зохион байгуулсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.