Аваргууд хожигдохдоо ширээндээ "уураа гаргав"

50 дахь удаагийн мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорлоо. 

5e9a8e42c6c140d88fe51b601ef92ea7

Шөвгийн 16-гийн тоглолтууд "маш халуухан" болж өндөрлөлөө.

Тодруулбал:

  • Найм дахь удаагаа дэлхийн аварга болох зорилготой ирсэн домогт Ронни О Сулливан 13:12 харьцаагаар Жон Хиггинст ялагдан тэмцээнээ дуусгалаа. Ронни тоглолтыг 9:4 харьцаатай итгэл төгс тэргүүлж байсан ч Хиггинс дараалж 6 фрейм авснаар тоглолтын хувь заяа бүхэлдээ эргэсэн гэхэд болно.
  • Дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трамп Ираны Хосейн Вафэйд мөн л 13:12 харьцаагаар ялагдан тэмцээнээ өндөрлүүлээ. Трамп тоглолтын дараа маш соёлтойгоор ялагчийг хүлээн зөвшөөрсөн нь хөгжөөн дэмжигчдийн талархлыг хүлээв.

  • Дэлхийн дөрвөн удаагийн аварга Марк Сельби Хятадын 22 настай залуу тоглогч У Изед хожигдсон тэмцээнээ өндөрлүүлээ. 

Тоглолтын үеэр аваргууд сэтгэл хөдлөлөө нууж чадахгүй байсан ба Ронни улаан бөмбөг алдсаныхаа дараа уурандаа ширээг гараараа хүчтэй цохисон бол Сельби мөн алдааныхаа дараа ширээг цохиураараа савж харагдлаа. 

Мэдэгдлүүд:

Ронни О'Салливан: "Би энэ тэмцээнд оролцохдоо өөрийнхөө цохиурын үзүүрийг солиод ирсэн, өчигдөр бол цохиур минь ямар ч найдваргүй байлаа. Жон Хиггинс маш сайн тоглосон, тэр энэ хэвээрээ тогловол аварга болох бүрэн боломжтой. Би сүүлийн хэдэн жил ийм шахалттай тоглолтод оролцоогүй болохоор жаахан сандарлаа. Энэ бол миний хувьд шинэ мэдрэмж байлаа."

Хоссейн Вафей (Жадд Трампыг хожсоны дараа): "Энэ ялалт миний доторхыг гижигдэж байна. Үзэгчид намайг маш сайн дэмжлээ. Би Ойрхи Дорнодоос шөвгийн наймд үлдсэн анхны тоглогч болсондоо баяртай байна."

Шөвгийн наймын оноолт
Шөвгийн наймын оноолт

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.