Ерөнхий сайд Н.Учрал генералуудад хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний 82 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генералуудын уулзалтад оролцож, хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ генерал цолны нэр хүнд, үнэ цэнийг онцлон тэмдэглэж, “Эрхэм дээд цолны нэр хүнд, мөрдэс бол эх оронч үзэл, эв нэгдэл, эрхэмлэл хүндлэлийн гэрэгэ юм” хэмээн онцлов.


Мөн орчин үеийн хөгжил дэвшлийн шаардлагын талаар дурьдаж, “Техник, технологийн эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед зөвхөн онолын мэдлэгээс гадна хиймэл оюун, инновац, технологийн өндөр ур чадвар шаардагдаж байна.
Иймд генерал цолны болзол шалгуур, түүнийг даах итгэл найдвар, нэр хүндийн хэмжүүрийг улам бүр өндөрсгөх шаардлагатай” гэдгийг тодотголоо.
Тэрээр цааш нь цаг үеийн шаардлагад нийцсэн бэлтгэл, чадавхыг тасралтгүй дээшлүүлэх нь чухал болохыг онцолж, “Цаг үе юу шаардана, тэр бүхэнд бид бэлэн байх учиртай” хэмээн хэлсэн байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.