К.Уилсон, М.Уиллиамс нарын аваргууд ДАШТ-ийг орхилоо

Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-ын тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. 

71a64a18bc144627bab669fdc0a4313e

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ронни О Сулливан, Жон Хиггинс нарын нийт есөн дэлхийн аварга цолтон эхлүүлсэн бол шөвгийн 16 шатнаас дэлхийн гурван удаагийн аварга Марк Уиллиамс, 2024 оны дэлхийн аварга Кайрен Уилсон нар хожигдон хасагдаад байна. Мөн түүнчлэн бас нэг онцлогтой ДАШТ болж буй нь үндсэн шатанд дэлхийн чансааны эрэмбээр тав, урьдчилсан шатнаас зургаан тамирчин эрхээ авч буюу БНХАУ-аас нийт 11 тамирчин оролцож байгаа нь түүхэн дэх  хамгийн олон хятад тамирчин оролцож буй ДАШТ болж байна. 

ДАШТ-ий түүхэнд Дин Жунхуй 2016 онд БНХАУ-аас төдийгүй Ази тивийн төлөөлөл болон анх удаа шигшээ шатанд өрсөлдөж байсан бол 2025 онд анх удаа Хятад тамирчин болох Жао Шинтон дэлхийн аварга хэмээх цолыг хүртсэн байдаг. Дин Жунхуй болон Жао Шинтон нар энэ удаагийн ДАШТ-ий шөвгийн 16-д учраа таарч 13:9 харьцаагаар залуу аварга хожил байгуулж шөвгийн наймд шалгараад байгаа юм. 

Снукер сонирхогчдын анхаарал дэлхийн аваргууд болон Ронни О Сулливан, Жон Хиггинс нарын тоглолт дээр төвлөрч байгаа ба одоогийн байдлаар Ронни 9:7 Хиггинс харьцаатай тоглолт үргэлжилж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.