Дэлхийн дизайны өдөр тохиож байна
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдөр дэлхий даяар дизайны өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр нь дизайны үнэ цэнэ, хүний амьдралд үзүүлэх нөлөөг олон нийтэд таниулах зорилготой юм.
Анх 1963 онд байгуулагдсантай холбогдуулан энэ өдрийг бий болгосон бөгөөд өдгөө дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болжээ. Дизайн гэдэг нь зөвхөн гоо зүй биш. Харин ч өдөр тутмын амьдралыг хялбар, үр ашигтай болгох шийдэл юм. Гар утасны интерфейсээс эхлээд замын тэмдэг, сав баглаа боодол хүртэл бидний эргэн тойронд буй бүхий л зүйл дизайнтай салшгүй холбоотой. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанд суурилсан дизайн хурдацтай хөгжиж, нэг зураг хэдхэн секундэд бүтдэг болсон нь энэ салбарт шинэ боломж, сорилтыг зэрэг авчирч байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар цаашид дизайнерууд зөвхөн зураг бүтээхээс гадна сэтгэлгээ, шийдэл гаргах ур чадвараараа ялгарах шаардлага улам нэмэгдэх аж. Манай улсын хувьд ч креатив салбар, тэр дундаа дизайн эрчимтэй хөгжиж байгаа ч мэргэжлийн үнэлэмж, зах зээлийн орчинд анхаарах асуудлууд байсаар байна. Иймд Дэлхийн дизайны өдөр нь зөвхөн тэмдэглэн өнгөрүүлэх бус, дизайны ач холбогдлыг ойлгож, ирээдүйн хөгжлийг тодорхойлох боломжийг сануулж буй өдөр юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.