Дайны улмаас ДАШТ “буйр сэлгэлээ”
Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах орныг өөрчиллөө.

Ойрх дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлын улмаар Ливан улсын Амман хотноо зохион байгуулагдахаар төлөвлөөд байсан жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ийг Узбекистан улсын Ташкент хотноо энэ оны сүүлээр зохион байгуулахаар болсон байна. Мөн түүнчлэн Амман хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байсан 23 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн өсвөр, залуучуудын цомын тэмцээн мөн цуцлагдаж байна.
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) бүс нутгийн хэмжээнд үүсээд буй нөхцөл байдал нь тэмцээн зохион байгуулахад хүндрэлтэй байгаагаас илүүтэйгээр тамирчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд авч үзсэний үндсэн дээр ийнхүү шийдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.